Сөүл цамхаг

Namsam (남산- Өмнөд уул)  нь далайн түвшнээс дээш 262 метр өргөгдсөн, Сөүл хотын өмнөд хэсэгт байрладаг жижиг уул юм. Өмнө нь энэ уулыг Mongmyeok  목멱산 гэдэг байсан бөгөөд хожим Намсан гэж нэрлэх болжээ.

Харин намсан уулан дээр та бидний мэдэх Сөүл цамхаг байрладаг. Энэ цамхагыг 1969 оноос эхлэн барьж 1980 онд ашиглалтанд оруулжээ. Тухайн үеийн ханшаар 2,6 сая америк долларын хөрөнгө зарцуулж байжээ. Цамхагын нийт өндөр нь 236.7 m бөгөөд орой нь далайн түвшнээс дээш 480 метрийн өндөрт байрладаг. Сөүлд хотод байрлах жуулчин хамгийн их татдаг газруудын нэг болно.

Сөүл цамхаг руу өгсөхөөс өмнө. Ер нь бол Намдумүн захаар хэсэж яваад хазайгаад уул руу гарчихсан юм.

Өгсөх зам таарсан нэгэн ургамлын танилцуулга. Янз бүрийн цэцэг ургамал тарьсан байх бөгөөд тухай бүрд нь тайлбар бичиж пайз хаджээ.

Уулнаас бууж ирж буй хүмүүс. Уул руу тусгай дүүжингээ р (cable car ) авирч болох боловч алхах дуртай хүн яахав шатан замыг сонгосон минь энэ.

Намсан уулын бэлдэх номын сан руу очих замыг заасан самбар.

Замын хажуугын хашлагаас цухуйх цэцэг.

Бид төмсний улаан гэдгээр нь мэддэг байхаа. Хэмжээний хувьд 3-4 дахин том харагдсан( Ойн сараана гэсэн)

цэцэгс

дээш өгсөх замд. Уул рүү өгсөх тусам улам бүгчимдээд ер нь салхи багатай өдөр нэг их дурлалтгүй юм билээ.

Сөүл цамхаг дээр хосууд өөрсдийнхөө хайрыг бэлэгдэн хос цоож зүүдэг мод, хайс бий. Гэвч энд шинээр зүүх зайгүй болсон учраас нэмж зүүхийг хориглосон гэнэ.

Сийрүүлбээс:  бид ирэх 2 дугаар сард дахин ирэх болноо.

Сийрүүлбээс: Манай гэр бүл Мөнхөд аз жаргал, инээд баяслаар дүүрэн амьдраасай гэж ерөөе.

Харин энд Дөкө, Номико, Бабука

Энэ самбар монгол, хятадуудад зориулагдсан самбар болтой😛 Солонгосууд өөрсдөө бичээгүй байхад цөөхөн монгол очоод нэрээ сийлсэн нь энэ.

цоожнууд бүгд нэг нэг хайрын түүхийг идэрхийлдэг байхаа.

Ингээд л хүмүүс амраад сууж байгаа нь. Энэ хүмүүс Түндэмүүн талаасаа арай дөт замаар машинаар ирсэн эсвэл, дүүжингээр ирсэн болов уу?

Харин энэ бол цахилгаан автобус. Сөүл хотын төв хэсгээс Сөүл цамхаг хүртэл зөвхөн гадаадын жуулчдад үнэгүйгээр үйлчилдэг гэсэн.

This slideshow requires JavaScript.

2011 он 8 дугаар сар

Пүүжээ

One thought on “Сөүл цамхаг

  1. Тэр төмсний улаан гэсэн Цэцэг Яг ч манай төмсний улаан буюу Нарийн сараана биш байх аа Манай ойд ургадаг Шар төмстэй бас нэг *** сараана байдаг тэртэй төстэй юм гэхдээ мэдээж зүйлийнх нь нэр өөр байх л даа. Ер нь ийм цэцгийн ерөнхий нэр нь САРААНА шүү.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s