Bukh ailuudyn zuuhiig solihod 4,8 terbum tsaas oroh ni

Утаанаас салахын тулд төр ямар нэг юм хийх ёстой. Хийсэнгүй, утаа арилсангүй гэж ганцаар муулуулахгүй тулд хамтран муулуулагч хэрэгтэй болжээ. Тэр хамтрагч нь MCS болж өгсөн. Дараа нь төр MCS рүү буруугаа чихнэ. Цаадах нь ч мэдэж байгаа. Мөнгө цагаан нүд улаан гэгчээр тэдэнд юун нэр төр вэ мөнгө л олж байвал барав шүүдээ бизнeсийн байгууллага юм чинь. Нээх нийгмийн хариуцлагаа ухамсарласан болж рэклаамдаж жүжиглэсэн кампаана. Ягшдээ үнэн хэрэгтээ нэг зуухнаас 300 мянга шахуу төгрөгийг улсаас авч байгаа шд тэд. Нүүрсийг шатаахад утаа гарах нь байгалийн хууль, тэр хуулийг зөрчиж чаддаг юм бол нүүрсээ битгий шатаалдаа. Зүгээр алмааз болгоод өгчих алхимистүүдээ! кк. Зүгээр л нүүрсний Дутуу шаталтыг багасгадаг зуух гэвэл барав.  Нийгмийн хариуцлагыг ухамсарлагч гэдэг өөртөө өгсөн өргөмжлөлөө бол болих хэрэгтэй. Хариуцлагын төлөө биш мөнгөний төлөө гэдэг нь харагдсаар байтал. Ер нь тэгээд MCS шиг тендэрийг төртэй хамтарч хождог байгууллага нийгэмд л хор тарина. За тэгээд утаа бол зуух тавьж өгөөд шийдэгдэх асуудал бишээ.

Нүүрс шатааж л байгаа бол утаа гарна. Уул нүхлэх, агаарын хиймэл урсгал үүсгэж утааг хөөх зэрэг инженерийн түвшинд хийгдэх аргууд яригдаж байна. Шинжлэх ухааны түвшинд найдвартай шийдчих эрдэмтэд үнэнийг хэлэхэд алга байна. За байлаа гэж бодоход үнэн үү эсвэл сарнай ургуулж байна уу гэдгийг нь мэдчих хүн байхгүй дээ. Дутуу юмтай хагас эрдэмтэд бас их хортой. Тэд бөөгөөс ч хортой байж мэдэх юм. :)  Улаанбаатарыг цахилгаанаар халаах л явж явж хамгийн тохиромжтой нь гэж бодох. Зайдуухан цөмийн станц барьдагсан уу хотын агаарын хөлд цахилгаан станц барьдагсан уу тэгж байж цахилгааны үнээ хямдруулах хэрэгтэй. За бараг mcs -ийг муулсан захиа болчихлоо уучлаарай.

Пүүжээ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s