Chinilpa буюу японы талыг баримтлагчид

Солонгосыг түүхийн талаас нь авч үзвэл Япон улстай тодорхой хэмжээгээр холбогддог. Бидний мэдэх хамгийн том жишээ гэвэл Монголын Юань гүрний цэрэг Японы арлууд руу довтлохын тулд флотуудаа Солонгосын баруун эрэг болон Жэжү аралд байрлуулж байсан түүх бий. Харин Япон улс 1592-1598 онд Солонгос улс руу халдаж байсан бөгөөд энэ талаар өгүүлсэн “зоригт жанжин И-Сүн Шин” гэдэг драм монголд гарч байсан санагдана.

Харин энд тэр үеийн харилцааны талаар биш одоо үед Солонгосууд Япончуудыг юу гэж үздэг тэдэнд хэрхэн ханддаг талаар товч мэдээлэл хүргэхийг бодлоо.

Солонгосын Жусон улсын төгсгөл (XVIII төгсгөл) үед энэ улсын дотор нөлөө бүхий орнуудын үзэл баримтлалыг баримтлах, дагаар орох гэсэн үзэгдэл хүчтэй гарч ирж байжээ. Хэдий түүхийн хувьд дайтаж эсвэл дарамтлуулж байсан ч Хятадын талыг баримтлагч, Японы талыг баримтлагч хүмсүүдийн нөлөө ихсэхийн зэрэгцээ оросд элэгтэй хүмүүсийн бүлэглэл ч байв. Харин XIX зууны эхээр Солонгос улсад Япон улс өөрийн эрх мэдлээ тогтоосон бөгөөд тэр үеээс эхлэн (1910—1945) Японы талыг баримтлагчид хүчээ авч нийгэмд тодорхой байр суурь эзэлж, бизнэсд ч амжилтаа олж эхэлсэн гэдэг. Тэр үед үүсэн байгуулагдаж дэлхийн хэмжээний брэнд болсон том компани ч одоо хүртэл оршин байсаар байна.

Японд элэгтэй, японы талыг баримтлагчидыг Чинил-па (친일파- 親日派,  하다 +본+티,  дотносох+ япон + нам гэсэн үгнүүдийн товчлол) гэдэг бөгөөд энэ нь хэт баримтлагч, японтой нэгдэх гэсэн хүсэлтэй гэсэн утгаар хэрэглэдэг.

Ийм чиглэлийн үзэл баримтлалтай хүмүүсийг арай зөөлрүүлж хэлсэн Жи ил-па ( 지일파, 知日派) гэсэн үг байдаг бөгөөд үгчилбэл японтой найрсагаар хандагчид эсвэл японыг сайн мэдэх хүмүүс гэсэн утгатай.

Хэдийгээр чөлөөлөх дайны үед гадны туслалцаатайгаар (USA, USSR) Япончуудыг хөөж гаргасан боловч Японы талыг баримтлагч хүмүүс бараг хохиролгүйгээр үлдсэн түүх байдаг. Учир нь нэгдүгээрт тэдгээр хүмүүс эдийн засгийн хувьд нэлээд бэхжиж, тодорхой нөлөө үзүүлэхүйц болсон хоёрдугаарт тэд Америкийн хамгаалалтанд шууд шилжсэнтэй холбоотой юм болов уу. Өөр нарийн шалтгаан ч байж болох юм.  Ингээд Чинил-па хүмүүс Чинми-па хүмүүс болж өөрөөр хэлбэл америкийн ивээлд орж тэдний талыг баримтлагч болж хувирчээ.  Ми гэдэг Мигүг буюу Америк гэсэн үгийн товчлол юм.

Солонгосын хойгт дайн эхэлсэн нь, Жусон гүрний төгсгөл үед хоорондоо тэмцэлдэж байсан бүлэглэлүүдийн ( нэг талаас Хятад, Оросын талыг баримтлагчид нөгөө талаас Япон, Америкийн талыг баримтлагчид) -ийн үйл ажилгаатай салшгүй холбоотой юм.

Одоо хүртэл чинил-па хүмүүс нийгэм, санхүүгийн тодорхой байр сууринд байсан хэвээр гэж үздэг хүмүүс буй.

Пүүжээ

Сөүл 2011-12-29

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s