Монголчуудын мэддэггүй монгол хoол-샤브샤브

  Нимгэхэн зүссэн үхрийн махыг буцалж буй халуун усанд хийн болгож иддэг энэ хоолыг Чингэсийн зоог (칭기스칸 요리) гэх  хоол  (ихэнх тохиолдолд Шабө Шабө -샤브샤브 гэж нэрлэх ба энэ нь японоос гаралтай үг юм) бөгөөд Солонгос, Япон төдийгүй ази даяар хүмүүсийн амтархан иддэг хоол болжээ.

12-р зууны үед монгол цэргүүд хоол хийхдээ тогооны оронд бамбайгаа ашигладаг байсан бөгөөд түүн дотроо ус буцалган  махаа нимгэлж хирчин (эсвэл шууд борц) хийн шөл хийн иддэг байжээ. Махаа нимгэхэн хирчин чанадаг байсан нь хоолоо хурдан болгохын тулд юм. Одоо үетэй харьцуулах юм бол тухайн үедээ үхрийн махны оронд голдуу хонины мах ашиглаж байсан мөн одоогийнх шиг өндөр зэрэглэлийн ресторанд биш хээрийн түүдэг гал дээр болгож иддэг байснаар л ялгагдах болов уу. Монголчууд энэ хоолыг одоо шөлтэй хоол (шөлү-실롱) гэж нэрлэдэг бөгөөд энэ үгнээс Солонгосчуудын хоолоо хүндэтгэж нэрлэдэг сүра (수라) гэсэн нэршил гарсан гэж үздэг ажээ (Сонирхуулж хэлэхэд солонгос хэлэнд “Л” авиа байхгүй бөгөөд ихэвчлэн “Р” авиагаар орлуулж хэрэглэнэ. жнь London-г 런던 буюу Рондон гэж дуудна). Ямартай ч Солонгос япончуудын амтархан идэх дуртай нэгэн хоолны үүсэл тухай эд юу гэж тайлбарладагийг өгүүлэхэд ийм бөлгөө. Энэ хоолны зургийг нэтээс олж оруулав.

2 thoughts on “Монголчуудын мэддэггүй монгол хoол-샤브샤브

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s