Сораксан уулын аялал

Солонгосын байгалийн үзэсгэлэн цогцолсон кванду аймгийн нутагт орших Сораксан ууланд одоогоос 2 жилийн өмнө аялаад ирсэн билээ. Уул ус, мод шугуй нэгдээд үнэхээр л байгалийн гайхамшиг гэж энэ  гэж өөрийн эрхгүй бодогдуулсан шүү.

Сораксан уул нь  Өмнөд Солонгосын Хамгийн өндөр уулсын 2 дугаарт Жэжү арлын Халласаны дараа ордог юм. Хамгийн өндөр оргил нь Дайчонбун (대청봉) Далайн түвшнээс дээш 1,708 метр юм. Ялангуяа намрын улиралд өнгө өнгөөр солонгорох намрын уулсыг, навчисыг үзэхээр жуулчид их очдог. Сораксан ууланд авираад бууж ирэхэд бүтэн өдөр зарцуулагдддаг бөгөөд ихэнх замыг хүн аялахад зориулж тохижуулсан байдаг. Зарим газраа төмөр, чулуугаар хийсэн шат, зарим газар нь модон гүүр, бас олсон хашлагууд… Гэхдээ бүх зүйл 100 хувь найдвартай гэж үзэж болохгүй юм.

Замд нь хэд хэдэн Буддын сүм таарах бөгөөд ууланд аялаж буй хүмүүс нь 겅간하세요- конганха-сэёо буюу эрүүл энхийг хүсье гэж нэг нэгэндээ ерөөл тавьж мэндэлдэг. Энэ нь манай монголын мэндлэх хүндлэх ёстой тун ижил санагдав. Зүгээр зөрөөд өнгөрдөг хотын хүн надаас түрүүлж настай хүмүүс мэнд мэдсэнд санаа зовон дээш өгсөхдөө тааралдсан хүн бүрээс мэнд асуув. Бас энэ ууланд аялж явахдаа та, хүслээ биелүүлэх гэж хүмүүсийн босгосон чулуун овоог үзэж болно. Мөн энэ Ууланд Солонгосын хамгийн том хүрхэрээ байдаг түүнийг ч үзэх боломжтой. Үнэхээр үзэсгэлэнтэй, сэрүү  татаж, усны боргион чимээ шувуудын жиргээ, навчисын шаржигнаан холилдож дугарсан сайхан газар байлаа. Энэ ууланд авирч дууссаны дараа Солонгосын зүүн эргийн далай руу очиж алжаалаа тайлах нь элбэг. Миний хувьд дахин ирэх хүслээ тээгээд буцсан даа.

This slideshow requires JavaScript.

2 thoughts on “Сораксан уулын аялал

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s