Жонжү хотын Ханүк тосгон (한욱 마을)

БНСУ-ын Жонжү хот нь нийт 650 гаруй мянган оршин суугчтай бөгөөд Солонгосын аялал жуулчлал хөгжсөн хотуудын нэг юм. Мөн сонирхуулж хэлэх Ардчилсан Солонгосын удирдагч Ким Жон Ир-ийн өвгөдийн бунхан шарил энэ хотод байрладаг бөгөөд түүнийг нь ямарч ялгаварлах үзэлгүйгээр хадгалдаг юм байна. Тийм дээ ч энэ хот Солонгосын бусад хотуудаас илүү аюул багатай, дайн боллоо гэхэд бөмбөгдөлтөнд өртөхгүй гэж нутгийн оршин суугчид ярьдаг юм билээ.  Жонжү хотын жуулчид хамгийн их очдог газар нь Ханүк гэх тосгон бөгөөд барилга, гудамж нь хуучны хэвээрээ хадгалагдаж үлдсэн нь сонирхол татахуйц юм. Ингээд Ханүк тосгоноор аяласан бяцхан тэмдэглэлээ хүргэе.

Ханүк тосгоны ерөнхий байдал. Эдгээр жижиг сууцнууд бүгд жуулчдад зориулсан үйлчилгээний газрууд. Энд хоолны газар, уран зургийн үзэсгэлэн, бяцхан театр гээд хүний сонирхолыг татах бүх зүйл бий. Хэдий эртний хэлбэр бүхий тосгон ч гэлээ орчин үеийн амттан болох Paris baguette, Baskin Robbin -Ий газрууд бүгд бий.

Гэгээ тасрахаас арай өмнөхөн. Өдөр явснаас орой зугаалахад тохиромжтой юм билээ. Их тайван амгалан газар шиг санагдсан. Бараг гудамж болгондоо хиймэл горхи урсгаж сайхан тохижуулсан юм билээ.

Ардын урлагын тоглолт зохион байгуулдаг жижиг театрууд  жуулчдын очих дуртай газруудын нэг. Эдний ардын урлаг, ардын дуу нь, ятга хөгжим зэрэг нь Монголынхтой их төстэй.

Эртний гудамжуудын нэг хэсэг. Энд мөн Гурёо улсын хааны ордон байсан бөгөөд тэр үед Улсын бүх мэдээлэлийг хадгалдаг номын сан Юань гүрний түриймгэлээс зайлсхийж Гуанхва ду гэдэг газар  руу нүүж байсан түүхтэй юм билээ.

Хааны ордны номын сангийн дэргэдэх хулсан төгөл.

110 гаруй жилийн түүхтэй Эртний Католик сүм. Энэ сүм нь нийт Солонгосд байрладаг Католик сүмээс 2 дугаарт нь ордог эртний сүм юм. Хамгийн эртний түүхтэй сүм нь Сөүл хотод байрладаг гэсэн.

Эртний гудамжны хэсэг.

Үдшийн Ханүк тосгон

 

За ингээд бяцхан аялалаа өндөрлье.

 

 

One thought on “Жонжү хотын Ханүк тосгон (한욱 마을)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s