Хоюулаа миний хүү буюу Балтын өрөвч дүрийг бүтээгчид

Энэ замбараагүй халамжийн мөнгөний талаар бичмээр санагдаад л болж өгдөггүй дээ. Нэг их нуршихгүй ээ гэхдээ. Шархадсан цагаан , улаан хоёр цэрэгийг зэрэг асраад аварч байгаа Балтыг манайхан сайн санадаг байхаа. Улаан ч бай цагаан ч бай хамаагүй  гээд ядарсан хүнд туслаж буй тэр монгол хүний сэтгэл үнэхээр агуу юм. Харин манай томчууд  киноны энэ дүрийг одоо үед ганган бүтээж байнаа. Хэдэн оюутнуудаа бүгдийг нь ялгалгүй жилд 500 мянгыг өгч байгаа дээр нь нэмээд сар бүр 70 мянгыг өгнө гэж яригдах. Бүүр мастер, доктор, орой ичнээ гээд бүгд авах юм байхоо бурхан минь. Хөөрхий муу ядарсан оюутнууд өлсөж байгаа байлгүй. Онц, муу сурдаг нь ялгаа юу байхав адилхан хүн л юм чинь гээд л өрөвдөж байгаа гэж бодож байна уу. Үгүй ээ тэгээгүй энэ нь ёстой л янаглан хорлож байгаа хэрэг. Бэлэнчлэх сэтгэлгээнд эртнээс нь бэлдэж залуугаар нь тэтгэвэрт гаргаж байгаа хэрэг. Зах зээлийн нийгэмд тэтгэвэр аваад дасчуул цаадуул чинь юудаа найдах юм бэ. Сарын 21ийгээ хүлээгчдийн армийг л нэмнэ шүү дээ.

Хавтгайруулж мөнгө тараасны оронд сургуулиудад тэр мөнгөө хувиарласан нь дээр гэж бодогдох юм. Тэд нь зохицуулаад тэтгэлэг хэлбэрээр  урамшуулж байвал. Гэхдээ бүгдэд нь ижил биш бас нэг шалгуурархуу юм гаргаад онц сурдагт нь төлбөртэй юутай ийтэй нь дээр нь бас нэмж  цалин өгөх мэтээр ахиу байвал. Дээр үед Д. Сүхбаатарын нэрэмжит цалин гээд арай их мөнгө авдаг  байсан гэсэн шүү онцчууд. Тэгжииж л энэ оюутнууд чинь бага ч гэсэн мэрийж, онц сурж байгаадаа атаархаж, арай ахиухан мөнгө авчих гээд хичээнэ. Бүгдэд нь тэгшитгээд өгвөл хэнч хэн нэгнээсээ илүү гарья гэж хичээхгүй ,  сэлүүргүй завьтайгаа 4 жил урссаар л төгсдөг нь хэвээрээ байх биз. Би ч нэг муу юм гадарлаад байгаа юмаа. Тэр сэлүүргүй завин дээр чинь суугаад 4 жил урсснаа одоо бодохоор хааяа хайран санагддаг юм.

Миний хэлэх гэсэн юм ердөө л энэ. Өрөвч сайн хүний дүрд тоглож хүмүүсд бэлэн мөнгө битгий өгөөчээ л гэж…

http://www.4shared.com/embed/986780895/4abd5dc3

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s