Монгол хэлээр хаана ярьж болохгүй вэ?

Хэдхэн хоногийн өмнө зурагт үзэж сууж байгаад нэгэн сонирхолтой (уул нь ч нэг их сонирхол татах зүйл биш л дээ) зүйлийг олж харлаа.
Солонгосын ерөнхийлөгч И Мён-Бак Америкийн нэгдсэн улсад айлчилж байгаатай холбоотойгоор Конгресс-д үг хэлж буй харагдах юм. Тэр хүн Солонгос хэлээрээ эргэлзэхгүй юмгүй сайхан илтгэж, илтгэлийнхээ эхлэлд  We Go Together (같이 갑시다) харин төгсгөлд God Bless You and God Bless America гэсэн үгийг л Англиар хэлэв.
   Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр манай төр засгийн тэргүүнүүд гадагшаа явж айлчлал хийхдээ Монголоор нэгч  үг дугарахгүй бүгд л Англи, Орос хэлээр урсгаж өгөх юм (Зөв л урсгадаг байгаадаа бурхан минь. Зарим нь хэлгүй надад гологдохоор хэдэн үг цуглуулаад шидчих шиг л болохын). 
Мань нөхөр И Мён Баг төрөлх Солонгос хэлээрээ конгрессийн индэр дээрээс үг хэлж болж байхад Монгол хэлээр яагаад  тэндээс илтгэж болохгүй гэж?.
   Ер нь албан ёсны тиймэрхүү айлчлалын үед  тийм газар, тийм хурал дээр илтгэхдээ зөвхөн Монгол хэлээр (орчуулагч орчуулна), сэтгүүлчидтэй уулзахдаа Англи хэлээр асуултанд хариулж болно (Хэлтэй юм бол энд л түүнийхээ хэргийг гаргалдаа) ч гэдэг юм уу ангилаад, хуульчлаад өгчихвөл яадаг юм бол? Бас нөгөө дипломат ёс жаягд нь таардаггүй юм болов уу. Үүгээр би дангааршлын талаар яриагүй шүү. Бас нэг омгорхож бахардаг өөрийн гэсэн хэлтэй  улс-гүрэн шүү гэдгээ  таниулж явбал зүгээрсэн гэж бодогдох. —
2011-10-15  Seoul

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s