37 он МССР

37 оны хэлмэгдүүлэлтийн бурууг тухайн үеийн удирдагчдадаа 100% тохоод зүтгээд байх нь хэнд ашигтай юм бол? Оросын нөлөө байсан гэдэг нь тодорхой байхад шүү. Миний бодлоор, бидэнд өөр сонголт байхгүй болоод л тухайн үедээ хамгийн оновчтой замыг сонгосон. Богд хаан ч тэр Чойбалсан ч тэр Нэгдсэн монгол улсыг байгуулах чин эрмэлзлэлтэй л байсан шүү дээ. Арга эв нь олдоогүй л болохоос, хоёр том хүчний дунд аргагүй л Халиуны зулзага болсоон.  Японууд ч гэсэн Монголыг тухайн үед бишгүй л ятгасан. Мэдээж ятгаж байсан баримтыг бол дайсны цэргүүдээ киноноос өөр газарт олж харахгүй. Бид зохиогдсон түүхэнд итгэж явдаг шүү дээ. Японууд биднийг ятгаж байсан нь түүхийн зохиолд багтаагүй билээ. Японыг дагаж Нармай Монгол гээд дугарсан бол Оросууд цэрэг техникийнхээ ололтыг Халхын голд биш Улаанбаатарт туршихгүй юу. Тэгээд юун нармай монгол, оронд нь МССР гэсэн нэгэн улс мэндэлж, 2007 оноос өөртөө засах эрхээ алдаж Пүүжээ хүү цэвэр Орос хүн болчихсон явж байхгүй юу. Өө тийм би баруун аймгийнх биш шүү Цэдэнбал гуайн нутаг биш гэсэн үг. Зарим маань кино үзсэн хүн шиг л Сталин зүүн хөмсгөө зангидаад л тэгж хэлсэн энэ тэр гээд ямар их итгэлтэй хэлдгийм бэдээ. Больмоор юм. Буурал өвгөдийнхөө хөлс, цусаар хамгаалагдаж ирсэн энэ сайхан нутгаа цаашдаа яаж авч явахаа л илүү их бодож тунгаацгаая. Өнгөрсөн түүхийг эргүүлж болохгүйтэй адил та бидний өнөөдрийн хийж байгааг үр хойч минь эргүүлж бас чадахгүй шүү дээ. Өнгөрсөн үеээ шүүхээс илүү маргаашийн төлөө өнөөдөр юм хийцгээе.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s