Утаа, утаа дахиад л утаа

Энэ улаанбаатарын утаа юу?
Хүмүүсийн санаа бодлыг уншаад зөндөө юм сонсож мэдэж авч байнаа. Гэхдээ дахиад жижхэн тодруулга хийх хэрэгтэй мэт санагдав.
Автомашинаас ялгарах хорт утаа нь хэрэглэж буй шатахууны чанараас хамааралтай гэж хүмүүс ярьж байна, энэ нь ч үнэний ортой. Гэхдээ байна шүү дээ энэ бол та нөхдийн амьдарч буй барууны орнуудад яригдаж байгаа яриа. Учир нь нөгөө хөгжилтэй орнууд чинь хуучин машиныг хийх ёстой засвар үйлчилгээгүйгээр удаан хугацаанд ашигладаггүй л болов уу. Адаглаад тос масло болон элдэв агаар, тосны шүүлтүүрийг  хугацаанд нь солиод хөдөлгүүрийн эд ангиудаа элэгдэлээс сэргийлээд байдаг. Тийм тохиолдолд харин автомашинаас ялгарах хорт утааг зөвхөн шатахуунаас хамаарч тооцож ярьдаг гэхэд болно. Харин монгол бусад орнуудыг бодвол онцлогтой л доо. Зам харгуй хөгжөөгүй учраас тоосжилт ихтэй дээрээс нь өвлийн улиралд бараг -50 хэм давж хүйтэрнэ.  Эдгээр хүчин зүйлүүд хөдөлгүүрийн тосолгоонд маш муу нөлөөтэй зүйлүүд. Магадгүй энүүхэн шалтгаанаас болоод хөдөлгүүрийн тос, шүүлтүүрүүд норматив хугацаанаасаа өмнө ашиглалтаас гардаг ч байж болох юм. Монголд хөдөлгүүрийнхээ тос, шүүлтүүрийг хугацаанд нь сольдог жолооч дийлэнхийг эзлэхгүй л байх. Удаан солиогүй маслонд элдэв жижиг төмрийн үртэс, болон жижиг элементүүд нэмэгдэж хуримтлагдсаар тослох чанарыг нь элт муутгаж, юун тослож элэгдлээс сэргийлэх харин ч бүүр эсэргээр элэгдүүлэх элемент болж эхэлнэ дээ. Хөдөлгүүрийн эд ангиудын элэгдлээс  болж шатах хөндийг тосолгоот орчингоос тусгаарлагч жийргэвч (кольц гэж хүмүүс ярьдаг юм даа)-үүд хурдан элэгдэнэ. Элэгдэх хирээр  зай гарч тэр зайгаар нь тос шатах хөндий рүү, харин тоосжсон шатахуун тосолгооны хөндий рүү солигдон орно. Агаартай холилдож шатах ёстой шатахуун чинь тосны нэмэлт хэсэгтэй холилдож шатна.  Дээрээс урсан орж ирсэн шатахуунтай холилдон тос шингэрч тосолгооны чанар багасна, элэгдэлд нөлөөлөгч хүчин зүйл дахиад л нэмэгдэнэ. Кольц чинь улам эрчтэй элэгдэж улам их масло шатаана, масло ч гэждээ нөгөө хар тугалга энэ тэр. Ингээд л машины яндангаас өнгөгүй тунгалаг биш бараан өнгөтэй (тосолгооны материал шатахад) утаа гарна. Шатахуунд агуулагдах хортой хүнд элемэнтүүдээс тосолгооны материалд агуулагдах нь харин асар их (Ёстой жинхэнэ хүний биед хортой бодисууд).  Тэгэхээр хуучин машин гэж шатахуун шатааж тэр хэмжээгээрээ утаа гаргадаг гэсэн ойлголт жоохон тиймэрхүү талдаа гээд ойлгоод аваарай та мээн. Норматив үйлчтлгээг нь хийгээгүй машинууд их гайтай шүү. Монголоор нэг байгаа эксэл соната тэгээд портер энэ тэр гэсэн солонгосын хуучин машинууд өөрсдөө байтугай сэлбэг нь хүртэл аль хэдийн үйлдвэрлэгдэхээ больчихсон. Иймэрхүү хуучин (дан солонгос биш л дээ бусад орных ч ялгаагүй) машинуудаас асар их хорт бодис ялгарч байгаа шүү. Машины тоондоо биш машины насжилттай л илүү холбогдож байгаам шүү нөгөө гайхал утаа чинь. Машинтай хүмүүс тос, масло, шүүлтүүрээ боломжтой бол хугацаанд нь больж байгаарай. Дээрээс нь цаг агаарт нь тохирсон тосыг бас хэрэглэж байх хэрэгтэй шүү. Зуны тосыг өвөл хэрэглэх, өвлийн тосыг зун хэрэглэх нь элэгдэлд маш их нөлөөтэй. За тэгээд энэ талаар надаас илүүг ярих хүмүүс энхтайвны гүүрний доор байдаг электрон систем машин судлалын хүрээлэнгийн шатах тослох материалын судалгааны лаборатор (нэрийг нь сольж байж магадгүй тунгаана уу)ын ажилтан эсвэл цагаан хаалганы тэндэх Тээврийн сургуулийн хөдөлгүүрийн багш нараас асууж лавлаж автомашинаас ялгарах утааны тухай гоё нийтлэл бичвэл сайхан л байна. Хэрвээ сэтгүүлчид уншиж байгаа бол тусгаад аваасай.
за өөр нэгэн мэдээлэл
Бензинээс дизель түлш нь утаа харьцангуй их ялгаруулна.
Тийм болохоор нийтийн тээврийн хэрэгсэлүүд бүгдээрээ байгалийн хий болон био дизель түлшээр явдаг байхнээ хөгжилтэй орнуудын хувьд. Монголд 2012 оноос билүүдээ бүх нийтийн тээврийн хэрэгсэлүүдийг байгалийн хийгээр явуулах захирамж гарсан санагдана. Хэрэгжвэл сайшаалтай л юм. Энэ зүгээр мэдээлэл юм шүү. Мэтгэлцэх гээгүй хэхэ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s