Улаанбаатарын утаа хийгээд багасгах боломжууд

Бодож байгаад Улаанбаатарын хорт утаанд нөлөөлж буй автомашины хорт утааг багасгах боломжийн талаар сонссон барьсан зүйлээс бичмээр санагдлаа хүлээн авна уу.

Дэлхий газрын тосны нөөц 20 жил хүрэхтэй үгүйтэй болчихсон үед бидэнд автомашинаас ялгарах утаанд тэгтлээ санаа зовох хэрэг байна уу даа ер нь кк. Тэртэй тэргүй бид нар хийнэ хийхгүй, чадна чадахгүй гэж ярилцсаар утаатайгаа 20 жил лав болно( энэ ёстой наргиан шүү хүмүүс шууд өргөс шиг хүлээж аваад байхын болгоомжтой бичихгүй бол)

Био түлшний (Bio diesel) хувьд юунаас гаргаж авдаг нь маш чухал шүү. Био түлш гаргаж авахаар одоогоор ашиглагдаж байгаа хамгийн боломжийн түүхий эд нь эрдэнэ шиш, наран цэцэг (Corn, Sunflower) гэж ярилцаж байгаа л даа уул нь. Эрдэнэ шишийн хувьд хамгийн дээд тал нь жилд дөрвөн удаа, наранцэцгийн хувьд жилд хоёр удаа ургац авах бололцоотой учраас эдгээрийг түлхүү ашиглаж байгаа юм билээ. Харин дэлхий хүнсний хомсдол, дэлхийн дулаарлаас (Global warming) болоод ургацын хэмжээ тогтмол буурч байгаа нь түүхий эдийн үнэ цаашид өсөхөд нөлөөлж байгаа бөгөөд энэ нь нөгөөх л инженерүүдийн чинь толгойны өвчин болчоод байгаа гэсэн. Малын гаралтай бүтээгдэхүүн  болон бусад органик хаягдлыг ашиглаж гаргаж авч байгаа ч энэ нь аманд ч үгүй хамарт ч үгүй өчүүхэн бага байгаа гэнэ лээ. Харин манайхан сонссон юм болов уу даа, өөр нэг боломжийн түүхий эд нь жирийн замаг (Algae) гэж хүмүүс ярилцаад эхэлчихэж. Бас нэг Монгол инженер залуу энэ талаар судладаг юм билээ. Гоё л ажил байна лээ. Би түүний тавьсан илтгэлээс нь та бүхэнд нэгхэн хүснэгт хавсаргаар үзүүлье. Нэгэнт тавигдаж бусдад танигдсан илтгэл болохоор зохиогчийн эрхийн асуудал яригдахгүй байх гэж бодлоо( Azjargal. B,.  Algae based Bio-diesel Characteristics to Global Sustainable Development,.  “The conference of MUSTAK” vol1. pp85-94. Daecheon. S.Kor 2010.11 ). Энд тэр замаг бусад түүхий эдийгээ бодвол харьцангуй их ашигтай талаар өгүүлж байна лээ
(SAM_1293.JPG (image/jpeg) 2473K ) . Сүйдсээд байх технологи ч байхгүй гэж ярьж байсан замаг ургуулж түлш гаргаж авахад. Та хавсарга файлыг нээж үзээрэй завтай бол ойлгомжтой хялбархан харагдаж байна лээ.
Авто машиныг утаагүй болгох өөр нэг арга нь цахилгаан хөдөлгүүр буюу зай хураагуур ашиглах арга. Одоогоор Японы Хонда (Honda) л энэ салбартаа арай түрүүнд явж байгаа. Та нар Хайбрид (Hybrid) машинтай андуурч болохгүй шүү. Хайбрид машины хувьд Солонгосын Хьюндай Авантэ (Hyundai Avante) энэ тэр гээд олон машинууд гараад ирнэ тэр бол цэвэр цахилгаан хөдөлгүүр биш юм. Хондагийн суудлын тэрэг нь цэнэглэгдсэн зай хураагуураараа хамгийн хол явж чадаж буй хэрэглээнд шилжсэн машин. Гэхдээ шалихгүй л дээ хөөрхий 100 гаранхан км зам яваад л зайгаа цэнэглэх гэж 4 өөс 5 цаг цахилгаанд уяатай зогсох шаардлагатай. Японууд нямбай юм хойно яаж ийж байгаад хэдэн зуун км - ийг цэнэглэсэн зайгаараа явж чаддаг болгочих байхоо удахгүй. Харин тэр зай цэнэглэх хугацааг богиносгох бол үнэхээр боломж багатай эд байна лээ. Бас нэг хүнээр тайлбарлуулж учрыг нь ойлгосон.
Цэнэглэхийн оронд цэнэглэсэн зайгаар сольж тавьдаг (яг л хүүхдийн тоглоомны зай суухаар сольдог шиг) аргыг нөгөөх японууд чинь туршаад хэрэглээд эхэлчихсэн байна лээ. Токио хотын нэг такси үйлчилгээний компани ашиглаж байгаа гэсэн. Хэд хэдэн ийм зай солигч станцууд ажиллаж байгаа гэнэ лээ. Бас хавсарга файлаар энэ мэдээг жижгхээн дэлгэрүүлээд хараарай. Хэдхэн өгүүлбэрээр бичсэн байгаа
Цахилгаан хөдөлгүүр буюу зай хураагуур нь харин хүнд даацын эсвэл уул уурхайн хүнд машин механизмд бол тохирохгүй гэдэг нь ойлгомжтой. Тийм болохоор цаадуул чинь био түлш рүү л анхааралтай хараад байж байгаа.
Аан ам халаад нэг юм хэлэхээ мартчихаж автомашинаас ялгарч буй хорт утаа бинзен болон болон түлшнээс л ялгардаг гэж ойлгож болохгүй шүү. Моторын чинь тосноос болж үүсч байгаа шүү.
Ер нь морио унаад эсвэл явган таваргах л green tech юм байна дө. хэхэ
За маргааш энергийн өөр нэгэн эх үүсвэрийн талаар багахан мэдээлэл өгье. Утааг ч арилгах гэж зүтгэж байна даа. Энэ гэхдээ цахилгаан эрчим хүч гаргаж авах шинэ аргын талаар байгаа юм.  Монголд нилээд тохирсон арга гэж ярьж байна лээ. Бас л Монгол инженер ахын судалгааны ажил л даа.
Миний энэ яриад байгаа зүйлүүд бол зүгээр л мэдээлэлийн чанартай зүйл шүү. Яаж дүгнэж хүлээж авах нь та нөхдийн эрхээ.
Тулах цэгийг нь өгчихвөл ертөнцийг өргөчих хүмүүс олон байгаа даа уул нь.
Пүүжээ. Сөүл 2010.12.19

One thought on “Улаанбаатарын утаа хийгээд багасгах боломжууд

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s