Хөл бөмбөгийн бөмбөг нь бас цахимжихнээ. CTRUS C1 High-Tech Football

Орчин үед спортын бүх л төрлүүд технологийн хөгжилтэй шууд холбогдох болжээ.  Тамирчны хэрэгсэлээс авахуулаад хувцас хунар нь хүртэл орчин үеийн өндөр технологи, шинэ материалуудыг ашигладаг болжээ. Жишээ дурдахад Ванкуверийн өвлийн олимпэд оролцож буй японы тэшүүрийн баг тамирчид өндөр технологи ашигласан хувцас өмч байгаа гэж саяхан эндхийн SBS сувгаар гарч байна лээ. (тэд хэдий өндөр технологи ашиглаж хувцаслалтандаа анхаарсан ч манайхыг барсангүй гэсэн маягтай. )

Хөл бөмбөг ч гэсэн технологийн хөгжлөөс хоцрохгүйнэ ээ.  FIFA холбоо эртнээс  хөл бөмбөгийн шүүлтийг нарийн оновчтой алдаагүй болгохын тулд үнэн зөв мэдээлэлийг өгж чадахуйц бөмбөг бүтээх эрмэлзлэлтэй ажиллаж ирсэн байна. 2003 онд зохион байгуулагдсан CeBIT үзэсгэлэн дээр дотроо чип суурьлуулсан бөмбөгийг танилцуулж байжээ. Энэ чипийн тусламжтайгаар камерууд автоматаар бөмбөгийн нислэгийг даган нарийн бичиж гоал орох эгзэгтэй агшныг харуулах боломжтой гэж яригдаж байжээ. Гэвч энэ үед тэрхүү чипийг бөмбөгний дотор талын хийн орчинд хэрхэн тогтоох асуудал төвөгтэй байв.

2005 онд Adidas болон Cairos Technologies компаниуд хамтран, байрлалынхаа талаар нарийн мэдээлэлийг дамжуулж чаддаг цахим бөмбөг бүтээжээ.  Мөн түүнчлэн хөл бөмбөгчний байрлалыг нарийн тогтоох чип мөн энэ онд  бүтээгдсэн байдаг.

2007 оын эхээр FIFA албан ёсоор Adidas болон Cairos Technologies компаниудын хамтран бүтээсэн Teamgei2t бөмбөгийг танилцуулсан бөгөөд энэхүү бөмбөг ийг 2007 оны 10р сарын 7-16 нд Японд зохиогдсон хөл бөмбөгийн дэлхийн цомын (FIFA Club World Cup Japan 2007, 7-16 dec) тэмцээнд анх ашиглажээ. Энэхүү бөмбөгөнд чипийг байрлуулахдаа 12 ширхэг тулгуур ажигласан бөгөөд эдгээр нь бөмбөгөнд ямарч нөлөө үзүүлэхгүйгээр суурьлагджээ. Гэвч бөмбөгний уян хатан чанарт жижхэн асуудал байсан болтой.

2010 онд сайжруулж гаргасан “CTRUS” хэмээх бөмбөг нь хэн ч мэхлэж буруу шүүлт гаргахааргүйгээр нарийн бүтээгджээ. Энэ бөмбөг нь энгийн бөмбөгтэй физик үзүүлэлтээрээ яг ижилхэн.   Бөмбөгний дотоод хийц нь уян хатан материалаар хийгдсэн бөгөөд энэ  нь өмнө хийгдэж байсан цахим бөмбөгүүдтэй харьцуулахад илүү уян хатан болж энгийн бөмбөгтэй ижилхэн болоход нь гол нөлөө үзүүлсэн байна. Мөн түүнчлэн энэ бөмбөг нь талбай дээрх нөхцөл байдалд зохицож эсвэл бөмбөгийг өшиглөж буй хүч, бөмбөгний кинетик энергиэс хамаарч өөр өөр өнгөөр гэрэлтэж харагдах боломжтой юм байна шүү. юм хөгжинө өө гэж

One thought on “Хөл бөмбөгийн бөмбөг нь бас цахимжихнээ. CTRUS C1 High-Tech Football

  1. Pingback: 2010 in review « шинэ технологийн талаарх шинэ мэдээ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s